Mongolia  
BABIES KHADAK POETS OF MONGOLIA REAL MAN EAT MEAT STATE OF DOGS REMOTE CONTROL PASSION
Apycom jQuery Menus

      “Алсын удирдлага” УСК AMAZON–д албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.

https://www.amazon.ca/Remote-Control-Yondonjamts-Bayan-Ochir/dp/B01BSW1O44/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1479712398&sr=8-1&keywords=Remote+Control+DVD+BYamba+Sakhya

Аливаа бүтээгчийн дэвшүүлсэн санаа, түүний шийдэл, хийц, ур чадвараар бүтсэн бүтээл олон нийтэд хүрч, арилжааны хийгээд арилжааны бус аливаа шинжэд хувираад ирэхээр бидний сүүлийн үед их хэрэглэх болсон контент гэдэг ангилалд шилждэг. Товчоор хэлбэл ихэвчлэн цаашид эдийн засгийн болон оюун санааны үнэт зүйлс буюу нэмүү өртөг авчрах чадамжтай оюуны бүтээлийг контент гэж ойлгож бас болно. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй Плуто Филмз компани Алсын Удирдлага киног дэлхийд түгээх эрхийг эзэмшин Гуру Медиа компанитай 2014 оноос хамтран ажиллаж байна. Энэ ялдамд ашиг орлого гэхээсээ Монгол найруулагчын, орчин цагийн Монголын нийгмийн тухай хийсэн бүтээл дэлхийн 20 гаруй кино наадамд сойгдож, 2 шагналыг нь хүртэж, Юнивишн видео сан, Монгол НД болон Словенийн ТВ-ээр албан ёсны эрхтэйгээр гарах зэрэг Алсын Удирдлагын амьдрал өнөөг хүртэл үргэлжилсээр. Харин хамгийн сүүлд тус бүтээлийн DVD Хойд Америк тив буюу АНУ, Канадын Amazon-д энэ намраас албан ёсоор түгээгдэж эхлэв.

Монголын найруулагч Д.Төрмөнх (Нохйн орон), Д.Бямбасүрэн (Ингэн нулимс, Шар нохойн там, Чингисийн 2 загал), С.Бямба (Хүсэл Шунал, Алсын Удирдлага), Д.Золбаяр (Аравт), Т.Алтантуяа (Ану Хатан), залуу найруулагч Ч. Хоролдорж (Шарга Даага),  Ш. Ихбаяр (Уран Хас) Л.Бат-Амгалан (Гайхамшигт нислэг), Б.Үйзэнмаа (Над рүү ингэж бүү хараач) нарын уран сайхны кинонууд олон улсын кино бүтээгч болон түгээгчдийн овоо хараанд удаа дараа өртсөөр л яваа. Дэлхий тэднийг нэрээр нь биш Монгол кино гэж л ой санамжиндаа хадгална. Хэдийгээр Монгол тодотголтой кино Амазон цахим худалдааны сүлжээ болон Баренц ба Нобелийн нэртэй номын сүлжээгээр албан ёоор хэвлэгдэн, түгээгдэх нь тийм ч том үйл явдал биш боловч дэлхийн үзэгчдэд урлаг соёлоороо дамжуулан Монголоо сурталчлах бидний нэгдмэл зорилгод оруулж буй бяцхан хувь нэмэр. 21-р зуун бол сонголтын зуун, Монгол контент дэлхийн сонголтын 0000,1 хувийг эзлэхэд л хийсэндээ ч үзсэндээ ч хангалттай.

Дэлгэрэнгүй мэдээллийг facebook хуудас  Алсын Удирдлага / Remote Control https://www.facebook.com/RemoteControlGM  -р авна уу.

 

Copyright © 2009 - 2017 All rights reserved.     Home   |   Contact Us             Developed by BBS Soft LLC