Mongolia  
BABIES KHADAK POETS OF MONGOLIA REAL MAN EAT MEAT STATE OF DOGS REMOTE CONTROL PASSION
Apycom jQuery Menus

      “ТОРГОНЫ ЗАМЫН ХҮҮХДҮҮД” БАРИМТАТ КИНОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

“Гуру Медиа” кино студи Данийн уран бүтээлчидтэй хамтран Торгоны замын улс болох төв болон зүүн өмнөд Азийн хүүхдүүдийн амьдралын тухай бүтээж буй “Торгоны замын хүүхдүүд” баримтат кинонд оролцох боломжтой 10-12 насны хүүхдийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Киноны зорилго:

Торгоны замын улс орнууд болох Киргиз, Балба, Энэтхэг болон Монгол хүүхдийн амьдрал, нөхөрлөл, тэдний хүсэл мөрөөдөл, тэдний өсөж торних үйл явцад тулгарч буй боломж болон сорилтыг хэрхэн даван туулж буйг харуулах замаар бүс нутгийн нийгэм, түүх соёлын онцлог, хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг асуудлыг Дани болон дэлхийн үзэгчдэд эерэгээр хүргэх зорилготой. 

Сонгон шалгаруулалтанд оролцох үндсэн шалгуур:
•  10-12 насны эрэгтэй, эмэгтэй хүүхэд байх
•  ЕБС-д суралцдаг Монгол улсын иргэн байх
•  Улаанбаатар хот, Налайх, Төв аймгийн Зуунмод хотод оршин суудаг байх

Сонгон шалгаруулах шалгуур:
•  Ямар нэгэн урлаг, спорт болон бусад төрлийн авьяас сонирхолтой, энэ чиглэлээр өөрийн анги хамт олон, сургууль, үе тэнгийнхнийхээ дунд хүлээнзөвшөөрөгдсөн байх
•  Хичээлээс гадуурхи ямар нэгэн дугуйлан, секцэнд хамрагддаг байх
•  Өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлэх чадвартай, нээлттэй зан чанартай байх
•  Бусдад үлгэр дууриал үзүүлэх, манлайлах чадвартай

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт:
•  Энэхүү кинонд хүүхдээ яагаад оролцуулах сонирхолтой буйг илэрхийлсэн багш болон эцэг эхийн тодорхойлолт
•  9х13-ийн хэмжээтэй хөрөг болон бусад зураг – 3ширхэг мөн видео танилцуулга байж болно
•  Өргөдлийн маягт

Хугацаа:
•  2016 оны 3 сарын 28 – 4 сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авна.
•  4 сарын 20-нд эхний сонгон шалгаруулалт явагдана.
•  Тэнцсэн 4-6 хүүхдүүдийн материалыг Дани улс руу явуулна.
•  Сонгогдсон хүүхдүүдийн хариуг 5 сарын 20-нд мэдэгдэнэ.

Өргөдлийн маягт бөглөх холбоос:
www.gurumedia.mn
https://docs.google.com/forms/d/1Wcuj5XiGl9XIUjX0hSDEuUtKxNe3Pr5a5-AsvM5p9lY/edit

Холбогдох хаяг:

Өргөдөлтэй холбоотой асуудлаар “Гуру Медиа” компанийн ажилтан Х.Гүнсэн gunsen.gurumedia@gmail.com 88897182 холбоо барьж лавлах боломжтой.

Вэб хуудас: www.gurumedia.mn
https://www.facebook.com/RemoteControlGM/?ref=br_rs 

Copyright © 2009 - 2017 All rights reserved.     Home   |   Contact Us             Developed by BBS Soft LLC